AI Changemakers 100×100

Залуучуудад зориулсан өөрчлөлтийг манлайлах хөтөлбөр

  • 200 хүн

    100 залуу мэргэжилтэн + 100 оюутан

  • 7 долоо хоног

    2026.11.07 – 12.26

  • Бүртгэл

    2026.10.19 – 10.31

  • Тэтгэлэг

    Тэнцсэн хүмүүст

Хөтөлбөрийн тухай

AI Academy Asia залуучуудын AI ур чадварыг дээшлүүлэх зорилготой “AI Changemakers 100x100” хөтөлбөрийг ITU AI Skills Coalition-ийн хүрээнд, Нэткапитал Санхүүгийн Групп болон Монложистикс группын дэмжлэгтэйгээр зарлаж байна.

Улс даяар 100 залуу мэргэжилтэн, 100 оюутан-ыг сонгон шалгаруулж, 2026.11.07–12.26 хүртэл 7 долоо хоногийн турш AI мэдлэг ур чадварыг системтэйгээр олгон, бэлтгэн хөгжүүлнэ.

Залуу мэргэжилтэн

25–40 нас

AI агент болон систем бүтээх, бизнесийн урсгалыг автоматжуулах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргах, байгууллагадаа AI нэвтрүүлэлтийг манлайлах чадварт суралцана.

Оюутан залуус

Их, дээд сургуульд суралцаж буй

Хиймэл оюуны програмчлалын суурьтай болж, хэрэглээний AI аппликейшн хөгжүүлэн, ажил олгогчдын шаарддаг техникийн ур чадварыг эзэмшинэ.