Блог руу буцах

2026 оны тавдугаар сарын 20

AI for Good Global Summit 2026: Beyond Earth

AI for Good Global Summit 2026: Beyond Earth

НҮБ-с зохион байгуулсан "AI for Good Global Summit 2026" чуулганы олон улсын хэлэлцүүлэг болох "Beyond Earth: AI, Space Computing and Humanity's Next Frontier"-г AI Academy Asia-ийн үүсгэн байгуулагч, CEO Б.Болор-Эрдэнэ чиглүүлэн (moderator) явууллаа.

Дэлхийн дата төвүүд болон хиймэл оюуны эрчим хүчний хэрэгцээ эх дэлхийн нөөцөд ачаалал өгч буй энэ үед "Сансар яагаад AI-ийн дараагийн тооцоолон бодох дэд бүтэц болж байна вэ?" сэдвээр технологийн салбарын экспертүүдтэй чухал хэлэлцүүлэг өрнүүлэв.

Б.Болор-Эрдэнийн чиглүүлсэн хэлэлцүүлгийн онцлох сэдвүүд ба панелистуудын онцлох санаанууд:

  • SpaceX (Commercial Sales VP - Stephanie Bednarek)

    Сайд, эрдэмтдийн дунд сансарт AI дата төв байгуулах нь заримдаа зөгнөлт зохиол шиг сонсогддог. Б.Болор-Эрдэнэ энэ асуудлыг бодит амьдрал дээр хэрэгжих боломжийн талаар асуухад, SpaceX-ийн вице-президент: "Дэлхий дээрх дата төвүүдийн эрчим хүч, хөргөлтийн асуудлыг сансар дахь нарны энергиэр шийдэх нь хамгийн зөв гарц. Ирээдүйн сая сая AI дата-хиймэл дагуулуудыг орбит руу гаргах боломжийг манай Starship пуужин нээж байна" гэж онцоллоо.

  • Alibaba Cloud & Zhejiang Lab (Үүсгэн байгуулагч - Wang Jian)

    Б.Болор-Эрдэнэ сансрыг зөвхөн "ажиглах талбар" биш, "тооцоолон бодох дэд бүтэц" гэж харахын давуу талыг дурдахад, Wang Jian: "Сансарт цуглуулж буй датаны 90 орчим хувь нь зурвасын өргөн (bandwidth) хүрэлцэхгүйн улмаас Дэлхий рүү дамжуулагдаж чадалгүй устдаг. AI моделийг шууд сансрын тойрог замд ажиллуулснаар байгалийн гамшиг болон онцгой байдлын мэдээллийг хэдэн өдөр биш, хэдхэн минутад боловсруулж чадна" хэмээн хариулав.

  • НҮБ-ын AI Эрдэмтдийн зөвлөл (Профессор M. Bilge Demirköz)

    Сансар дахь AI системийн аюулгүй байдал, нарны шуурга, геомагнит давалгааны эрсдэлийн талаар Б.Болор-Эрдэнийн асуусан асуултад эрдэмтэд Женевийн чуулганы хүрээнд технологийн болон бодлогын хариултуудыг өглөө.

Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) болон AI for Good хамт олонд гүн талархал илэрхийлье. Ирэх жилийн чуулганаар уулзацгаая!