2026 оны есдүгээр сарын 1
AI ACADEMY ASIA × EDUCATION HUB GHANA

AI Academy Asia нь Гана улсын Education Hub Ghana байгууллагатай хамтран ажиллах Санамж бичигт (MoU) албан ёсоор гарын үсэг зурлаа!
Education Hub Ghana нь Гана улс даяар 102 сургуулийн 24,000 орчим сурагч, 1,373 багшид боловсролын хөтөлбөрүүдээ хүргэсэн залуусын томоохон байгууллага юм.
Хамтын ажиллагааны онцлог:
- Африкийн залууст зориулсан AI хөтөлбөр: Манай академийн AI-ийн суурь ба инженерчлэлийн сургалтууд "AI Foundation Programme for African Youth" төслөөр дамжин Гана улсын залууст хүрч эхэлж байна.
- AI Academy Africa-ийн анхны алхам: Энэхүү түншлэл нь Африк тив даяар чанартай AI боловсролыг түгээх, шинэ үеийн технологийн шинийг санаачлагчдыг бэлтгэх AI Academy Africa санаачилгын маань эхлэл болж байна.
Дэлхийн хэмжээнд AI боловсролыг тэгш түгээх бидний аялал үргэлжилсээр...